Баталгаат засвар

 Таны худалдан авсан бараа бүтээгдэхүүний баталгаат засварын хугацаа 5 жил байна. Баталгаат  засварын  хугацаа нь бараа худалдан авсан баримтаар  баталгаажна. 

 Баталгаат засварын хугацаанд журмын дагуу үйлчилгээг үзүүлнэ. 

 Баталгаат хугацаанд таны авсан бараанд гэмтэл, доголдол гарсан тохиолдолд “ Soho ” их дэлгүүрийн                          

 байранд ирж хүсэлтээ гаргана / Бараа худалдан авсан баримтыг үндэслэнэ. /

  1. Хүсэлт гаргаснаас ажлын 1-5 хоногийн дотор оношлоно.
  2. Хэрэглэгчийн зориулалтын бус хэрэглээнээс бусад гэмтлийг баталгаат хугацаанд үнэ төлбөргүй засварлана. Сэлбэг хэрэгсэл шаардагдахгүй нөхцөлд 14 хоногийн дотор, захиалах шаардлагатай бол 30-90 хоногийн дотор засварлана. /Жич: бараа тээвэрлэлтийн хугацаа 30 хоног/
  3. Хэрэглэгчийн зориулалтын бус хэрэглээнээс үүссэн гэмтлийг тарифийн дагуу засварлана.

Сольсон, засварласан барааны баталгаат хугацаа нь анхны худалдан авалт хийсэн барааны баталгаат хугацаагаар тооцогдох  болно.                                                                                                           

Дараах нөхцөлүүд нь баталгаат засварын нөхцөлд хамаарахгүй болно.

  • Бусад газраар засвар хийлгэсэн.
  • Доргиох, унагаах зэргээр эд ангийг механикаар гэмтээсэн гэмтэл
  • Баталгааны хуудсанд тухайн барааны мэдээлэл тохирч байх ба мэдээллийг арилгасан, засварласан, өөрчилсөн болон харагдахааргүй болгосон
  • Баталгаат засварын хугацаа дууссан
  • Гадны биет, хэрэглэгчийн зохисгүй хэрэглээнээс үүдсэн гэмтэл
  • Ахуйн болон хувийн хэрэглээнд зориулсан бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан
  • Үйлдвэрийн схем дизайныг өөрчилсөн.
  • Тавилгыг тухайн байршилд угсарч байршуулснаас хойш байршлыг өөрчлөх, зорилгоор / нүүх, өөр өрөөнд шилжүүлэх гэх мэт / хүндийн хүчний тэнцвэргүй зөөвөрлөсөн, зориулалтын бус задаргаа хийсэн, өргөлтийн буруу техник ашигласанаас үүдэн гарсан гэмтэл
  • Худалдан авалтын урамшуулал болгон өгсөн бараа
  • Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс үүдэн бий болсон эвдрэл, гэмтэл. /  гал, усны аюул, газар хөдлөлт /

End of Tawk.to Script