Бонус карт

Тус журам нь “SOHO” Олон Улсын Тавилгын Их Дэлгүүрийн бонус картыг худалдан авагчдад олгох, бонус бодогдох, бонусын төрөл, бонус нэмэх хасах, төлбөр тооцоонд ашиглахтай  холбогдон гарах харилцааг зохицуулахад гол зорилго нь оршино

  1. БОНУС: Сохо-с  хэрэглэгчиддээ худалдан авалтын үнийн дүнгээс тооцон олгож буй дараагийн худалдан авалтанд картаар үйлчлэх жүрэмд заасан нөхцлөөр хөнгөлөлт эдлэх урамшуулал.  
  2. Бонус карт нь Сохо Олон Улсын Тавилгын Их Дэлгүүрийн өмч бөгөөд худалдан авагчдад нэг удаа үнэ төлбөргүй олгоно.
  3. Бонус карт нь Silver, Gold, VIP гэсэн 3 төрөл байна.
  4. Худалдан авалтын хуримтлагдсан дүнгээс хамаарсан байнгын бонусын хувиас гадна /баяр болон тэмдэглэлт өдрүүдийн үеэр Сохогоос тусгайлан зарлах/ бэлгийн бонус гэсэн 2 төрлөөс бүрдэнэ.
  5. 1 бонус нь 1 төгрөгтэй тэнцэнэ.
  6. Худалдан авалт хийх бүртээ картын төрлөөс хамааран бэлэн төлсөн үнийн дүнгийн 3,5,8 хувийн бонус авах эрхтэй.
  7. Худалдан авалтын үнийн дүнгээс хамааран Бонус Карт бэлэглэнэ:

Үнийн дүн

Бонус карт

Хувь /%/

1

1,000,000₮ - 5,000,000₮

Silver card

3% бонус

2

5,000,001₮ - 10,000,000₮

Gold card

5% бонус

3

10,000,001₮ дээш

VIP card

8% бонус

 

  1. 14 хоногийн дотор Сохо-оос худалдан авалт хийсэн баримтуудаа цуглуулж бонус карт авч болно.
  2. Хагас жилийн худалдан авалт нь 5,000,000₮ давсан тохиолдолд үйлчлүүлэгчийн хүсэлтээр Силвер картыг Голд картаар сольж өгч болно. Ингэхдээ худалдан авагч карт хэвлэх зардал 3000₮ төлнө. Мөн хуучин картанд байсан бонус шинэ картанд ямар нэг өөрчлөлтгүйгээр байршина.
  3. Нэг жилийн худалдан авалт нь 10,000,000₮ давсан тохиолдолд үйлчлүүлэгчийн хүсэлтээр Силвер болон Голд картуудыг VIP картаар сольж өгч болно. Ингэхдээ худалдан авагч карт хэвлэх зардал 3000₮ төлнө. Мөн хуучин картанд байсан бонус шинэ картанд ямар нэг өөрчлөлтгүйгээр байршина.
  4. Бонусаа хүссэн үедээ ашиглах боломжтой.
  5. Сохо Бонус картаар Барааны үнийн дүнгийн 50 хүртэлх хувьд бонусыг ашиглан төлбөр хийж болно. Ингэхдээ худалдааны журмыг мөрдөнө.
  6. Бонус картанд байнгын бонус болон бэлгийн бонус хоюулаа байгаа үед худалдан авагч бонусаар төлбөрийн хөнгөлөлт эдлэх тохиолдолд байнгын бонусыг эхэлж ашиглана.
  7. Хямдрал, урамшуулал зарласан бараан дээр давхар бонус авах. Ингэхдээ худалдааны журмыг мөрдлөгө болгоно.
  8. Бонусаар төлбөр хийж буй тохиолдолд бонусаар төлсөн төлбөрийг анхны үнийн дүнгээс хасна. Хассаны дараах үлдэгдэлд бонус бодогдож картын дансанд орно. Жишээ нь: Таны дансанд 200,000 төгрөгийн бонус байна. Та 500,000 төгрөгийн бараа авах гэж байгаа бол бүх бонусаа ашиглах эрхтэй. Бэлэн төлсөн 300,000 төгрөгөөс бонус бодогдож таны картанд орно.
  9. Бараа буцаахад болон карт давхар уншуулсан, техникийн алдаанаас карт эзэмшигчийн дансанд орсон бонусыг картын ажилтан шууд буцаана. Дансан дахь бонусын үлдэгдэл буцаах дүнд хүрэхгүй бол бэлнээр төлүүлнэ.
  1. Хүргэлт угсралтанд нэмэлтээр тооцогдсон төлбөрт бонус бодогдохгүй.
  2. Бонус картанд байгаа бонусыг бэлэн мөнгөөр олгохгүй.
  3. Худалдан авагч бонус картаа үрэгдүүлсэн болон уншигдахааргүй болтол гэмтээсэн бол, үйлчлүүлэгчийн хүсэлтээр дахин олгохдоо 3000₮-ийн төлбөр авна. Бонус карт дахин олгоход карт эзэмшигч заавал өөрийн биеэр бичиг баримтын хамт ирнэ.
  4. Журамд тусгагдаагүй зүйлсийг Маркетингийн албанаас тухай бүрд нь тодруулан шийдвэрлэнэ. 89103330, 89105550

 

Маркетингийн алба                                                                                                                                  

End of Tawk.to Script