Хүргэлт үйлчилгээ

Худалдан авагчдын анхааралд:

  1. Худалдан авагч нь “Захиалгын менежер”-т бараа хүргүүлэх хаяг байршлыг үнэн зөв өгөх үүрэгтэй ба 2 утасны дугаарыг заавал өгнө.
  2. Худалдан авагч нь хүргэлтийн бараа очихоос өмнө тавилга байршуулах талбайг бүрэн чөлөөлж, тавилга зөөж угсрахад саад болохооргүйгээр бэлдсэн байх.
  3. Захиалгаар хүргэж, угсарсан тавилгын шинэ байдал, үйлдвэрийн битүүмжлэл алдагдаж дараагийн худалдан авагчид борлуулах боломжгүй болдог тул барааг буцаахгүйг анхаарна уу.
  4. Худалдан авсан барааг хүргэлтийн албаны ажилтнууд хүргэнэ.
  5. Хүргэлт, угсралтын хугацаа нь ажлын ачааллаас шалтгаалан таны хийсэн худалдан авалт хийсэн тухайн өдрөө эсвэл маргааш өдрийн 1100-2300 цагийн хооронд хүргэнэ.
  6. Хүргэлтийн алба нь таны авсан барааг үнэгүй хүргэж, үнэгүй угсарч байршуулан хүлээлгэн өгнө.
  7. Барааг хүлээн авагч нь худалдан авалтын баримтанд гарын үсэг зураагүй хоёрдагч этгээд байх тохиолдолд анхдагч этгээдийн нэгэн адил барааны бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авна.
  8. Худалдан авагч нь хэрэв байгууллага бол НӨАТ-ын /шууд өгч байгаа/
  9. Хүргэлтийн алба товлосон цагт очиход эзэнгүй байх тохиолдолд 15 минут хүлээх ба ирээгүй тохиолдолд дараагийн худалдан авагчтай хүргэлтийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх үүднээс дахин хүргэлтэнд 15,000 /арван таван мянга/ төгрөгийн тээврийн хөлс тооцно.
  10. Хэрэв таны худалдан авсан барааны үнийн дүн 500, 000 /таван зуун мянга/ төгрөгнөөс доошоо бол хот дотор 10,000 /арван мянга/ төгрөгийн хүргэлтийн хөлс авна. Жич:: Ажлын ачааллыг харгалзана.
  11.  Таны худалдан авсан барааны үнийн дүн 500, 000 /таван зуун мянга/ төгрөгнөөс дээш бол хот дотор үнэгүй хүргэж өгнө.

Үнэгүй хүргэлт нь хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд

  1. Сонгино-хайрхан дүүрэг: 22-ын товчоо, Орбит 013-р цэргийн анги,  Толгойтын хуучин эцэс, Баянхошууны тойрог,
  2. Чингэлтэй дүүрэг: Чингэлтэй, 7 буудал
  3. Сүхбаатар дүүрэг: Дамбадаржаагийн эцэс
  4. Баянзүрх дүүрэг: Улиастайн эцэс, Баянзүрхийн товчоо
  5. Хан-Уул дүүрэг: Нисэх буудлын дэргэдэх товчоонууд гэсэн цэгүүдээр тогтооно.
  1. Заагдсан хязгаараас гадагш хүргэлтийн төлбөр нь км тутамд 1000 /нэг мянга/ төгрөг байх бөгөөд хязгаараас цааш явах, хязгаарт буцаж ирэх километрийн нийлбэрийг шинээр тоолуур гүйлгэж эхэлсэнээс тооцно.

Хүргэлтийн алба.

Харилцах утас: 89999658, 88190107

End of Tawk.to Script